Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа нар энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт ажиллаж, УИХ-аас баталсан хуулиудын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулж, санал солилцлоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа нар энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт ажиллаж, УИХ-аас баталсан хуулиудын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулж, санал солилцлоо.

Баянхонгор аймаг “Чингис” бондын хөрөнгөөс 44 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн байна. Тухайлбал, аймгийнхаа төвд 17 км засмал зам тавьсан бөгөөд хоёр багийн дунд нэг спорт заал байгуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн туршлагыг нэвтрүүлж, жишиг гэр хорооллуудыг байгуулсан байна. Ингэснээр замбараагүй газар олголтыг зогсоож, зөвхөн тогтоосон цэгт эмх цэгцтэй босгосон хашаа хороонд айл өрхүүд шинээр суурьших болжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын оролцоотойгоор аймгийн төвөө цэцэрлэгжүүлэхээр сүүлийн гурван жилийн дотор нийт 24 мянган мод суулгасан байна. Тарьсан моддыг арчлах ажлыг албан байгууллагууд хариуцдаг аж. Хий дэмий хүн хүч, хөрөнгө үрэн тарсан ажил болгохгүйн тулд дэргэд нь хиймэл нуур байгуулж, байнгын усалгаатай болгожээ.

Аймагт бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд тус аймагт одоогийн байдлаар 1400 орчим айлын орон сууц болон инженерийн шугам сүлжээнд холбогдсон хаус хороолол босоод байна.

С.Одонтуяа, Г.Байгальмаа нар иргэдтэй уулзалт хийх үеэр малчны зээлийн хүүг бууруулсанд мөн малчдын тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийг 1.2-оор нэмэгдүүлэн тооцох хууль баталсанд ихээхэн талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа. Хэдийгээр Засгийн газар болон Төрийн банкны удирдлага малчны зээлийн хүүг 29 хувиас 18 хувь хүртэл бууруулахаар санамж бичигт гарын үсэг зурсан ч малдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тогтмол хийдэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлдөг малчдын зээлийн хүүг бүр 10 хувь хүртэл бууруулах боломж бий гэдгийг С.Одонтуяа гишүүн хэлж байв.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж, орлого багатай, ахмад настнуудыг дэмжсэн бодлого барьж буйг иргэд сайшааж байлаа.

Хуваалцах