УИХ-ын гишүүн, уяач Г.Батхүү мялаалгын наадмаа хийнэ
“Тод манлай уяач” нэгээр нэмэгдсэн нь Өвөрхангай аймгийн уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүү юм. Тэрээр ” Тод манлай уяач”-ийн мялаалгын наадмаа энэ сарын 21-нд хийхээр болжээ. Уг наадмаар гурван насны морь уралдан, бөх барилдах юм байна. Ийнхүү 20 гаруй жилийн дараа “Тод манлай уяач” болж байгаа уяач маан
Мэдээллийн алба

“Тод манлай уяач” нэгээр нэмэгдсэн нь Өвөрхангай аймгийн уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүү юм. Тэрээр ” Тод манлай уяач”-ийн мялаалгын наадмаа энэ сарын 21-нд хийхээр болжээ. Уг наадмаар гурван насны морь уралдан, бөх барилдах юм байна. Ийнхүү 20 гаруй жилийн дараа “Тод манлай уяач” болж байгаа уяач маань 1990-ээд оноос морь уяж эхэлсэн аж.
Г.Батхүү баяр наадмаас нийтдээ 17 айраг, түрүү хүртжээ.Тухайлбал 1996 онд буюу Ардын Хувьсгалын 75 жилийн ойн их баяр наадамд азарга нь түрүүлж, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор их нас, соёолон нь түрүүлж байсан удаатай.


















