Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Өчигдөр 19 цаг 30 минутын үед дэд хороо гаргасан шийдвэрээ хэвлэлийнхэнд мэдээллээ.

Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэж шийдвэрлэх юм байна. Өчигдөр үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах саналыг хэлсэн байна.

Хуваалцах