Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгууллаа

УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр (2017.03.27) Төрийн ордонд зохион байгуулав.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгууллаа
УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр (2017.03.27) Төрийн ордонд зохион байгуулав.

Сургалтад оролцогчдод УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнууд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тайлбар өгсөн юм.

Түүнчлэн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн талаар танилцууллаа. Тус сургалтад УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахууд оролцов.

Хуваалцах