Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгохгүй
УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгохгүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эцэст дүгнэлтийг хүлээн авах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.

Ингэснээр их хурлын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн цэцийн хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Харин одоо 2016 оны УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойргоор, эсвэл томсгосон 26 тойргоор явуулах эсэхийг шийдэх шаардлагатай болж байгаа юм.

Хуваалцах