Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хийхээр товлосон болохыг албан ёсоор мэдэгдэв.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хийхээр товлосон болохыг албан ёсоор мэдэгдэв.

"УИХ-ын хүндэтгэлийн хуралдааны тов болоод ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дээд зөвлөл хэлэлцэн шийднэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэв" гэсэн агуулгатай мэдээ зарим сонин хэвлэл, сайтаар цацагдсан нь худал ташаа мэдээлэл болохыг онцлоод ээлжит бус чуулган хуралдах эсэхийг УИХ-ын даргын дээд зөвлөл хэлэлцдэггүй хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Цахим парламент”төслийн хүрээнд хийгдэж буй техник технологийн шинэчлэлтийн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Техник технологийн шинэчлэлийн ажлыг УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын КТНет компани болон манай улсын программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мизорн” ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж, төрийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа гэв.


Мөн 2012 онд УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх “Цахим парламент” төслийг УИХ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчлэх, LED дэлгэцээр тоноглох, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд хийгдэж байгаа талаар танилцууллаа.


Хуваалцах