Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд болно

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд болно
УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд болно. Зураг: МҮОНРТ

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна." гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж заажээ. Иймээс уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.6 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны зургаадугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг өчигдөр өглөөний хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг санал нэгтэйгээр дэмжсэн. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Хуваалцах