Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан дөрвөн хуулийн төслийн нэг болох Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав
УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан дөрвөн хуулийн төслийн нэг болох Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед УИХ-ын гишүүдээөс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн талаар Төрийн байгуулалтын Байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах тэрхүү саналыг дэмжив. Уг хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөн бөгөөд хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.

Хуваалцах