УИХ-ын Тамгын газраас МҮЭХ-ны шаардлагад хариу ирүүллээ
9-р сарын 13-нд МҮЭХ-ноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан билээ.
Мэдээллийн алба

9-р сарын 13-нд МҮЭХ-ноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан билээ.
Энэ үеэрээ тус холбоо Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлэн энэ сарын 20-ны дотор хариуг нь авахаар болсон. Харин УИХ-ын Тамгын газраас шаардлагад хариу ирүүлжээ. Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас хариу ирсэн бөгөөд ойрын үед Хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурал хийх болсныг мэдэгджээ.


















