Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргана

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргахаар боллоо. Учир нь МАН-ын бүлэг 2013 оны мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, гадаад валютын нөөц, хан

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргана
УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргахаар боллоо. Учир нь МАН-ын бүлэг 2013 оны мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, гадаад валютын нөөц, ханшийн асуудлаар ярилцаж, үүссэн нөхцөл байдлын учир шалтгааныг зөв тодорхойлсны үндсэн дээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах ёстой үзэж байна.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Бидэнд байгаа мэдээллээр Төв банк өнгөрсөн болон өнөө жилийн ажлын гүйцэтгэлээр алдагдалтай гарч байгаа юм байна. Төв банк оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж бид урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Ийм байдал яваандаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Энэ асуудлыг 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад манай бүлгийн гишүүд асууж тодруулна" гэлээ.

Төв банкны хувьд зургаан долоон хоногийн валютын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй байна.

Түлхүүр үг:МАН
Хуваалцах