УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулна гэв
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий гишүүд УИХ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг их хурлын даргад өргөн барилаа.
Мэдээллийн алба

УИХ-аас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтнүүдээр судалгаа хийлгэх, мөн хуралдааны ирц хүрэлцэхгүйн улмаас УИХ-ын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг шийдвэрлэх зорилгоор УИХ-д суудал бүхий нам, эвслийн бүлгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгохтой холбоотойгоор зарим зүйл заалтыг тодруулах, утга агуулгыг шинэчлэх болон зарим асуудлууд дээр шинээр зохицуулалт шаардлагатай болж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Ингэснээр УИХ-аас гарч буй шийдвэр нь судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн чанарт сайнаар нөлөөлнө хэмээн хууль санаачлагчид үзжээ.