Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгджээ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгджээ
УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгджээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн байна. Одоогийн байдлаар дээрх гишүүд огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа бөгөөд бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. УИХ-ын гишүүдийн тоо 19 хүрсэн тохиолдолд саналыг өргөн барьдаг учиртай. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.

Хуваалцах