Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 7.9 мянгаар нэмэгджээ

Статистикийн бизнес регистрийн санд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 184.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 93.4 (50.7хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 7.9 мянгаар нэмэгджээ
Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 7.9 мянгаар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Статистикийн бизнес регистрийн санд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 184.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 93.4 (50.7хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 63.0 (67.5хувь) мянга нь Улаанбаатар хотод, 10.0 (10.7хувь) мянга нь Төвийн бүс, 9.3 (9.9хувь) мянга нь Хангайн бүс, 7.6 (8.1хувь) мянга нь Баруун бүс, 3.6 (3.8хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 87.2 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.7 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.5 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.6 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 90.8 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 50.6 (55.8хувь) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.4 (39.0хувь) мянга нь түр зогсоосон, 2.1 (2.3хувь) мянга нь бүрэн зогсоосон, 2.6 (2.9хувь) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

Хуваалцах