Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг илрүүлэв

“GA-9” цахим тоглоомын газар захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг илрүүлэв
Үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас шинэ төрлийн амьсгалын замын халдварт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд энэ сарын 11-нд буюу өчигдөр 18:00 цагаас өнөөдрийн 02:00 цагийн хооронд хяналт шалгалт зохион байгуулжээ.

Энэ үеэр 359 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгахад хоёр зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд “Цэ” паб захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчсөн бол тус дүүргийн 9 дүгээр хороонд “GA-9” цахим тоглоомын газар захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ.

Хуваалцах