Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй байна
2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 618.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.
Мэдээллийн алба

Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1 040.2 мянган төгрөг. Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.