Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлчилгээний ажилчдыг ажлаас халах явдал өсчээ

Төрийн байгууллагууд төсвийн хэмнэлтийн горимд шилжсэнээс болж үйлчилгээний ажилчдыг ажлаас халах нь ихэссэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлчилгээний ажилчдыг ажлаас халах явдал өсчээ
Үйлчилгээний ажилчдыг ажлаас халах явдал өсчээ. Зураг: МҮОНРТ

Төрийн байгууллагууд төсвийн хэмнэлтийн горимд шилжсэнээс болж үйлчилгээний ажилчдыг ажлаас халах нь ихэссэн байна.Сүүлийн үед Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шалтгаангүй ажлаас халагдсан тухай гомдол, санал тасралтгүй ирэх болсон. Энэ нь Засгийн газраас төрийн байгууллагыг хэмнэлтийн горимд шилж гэж чиглэл өгсөнтэй холбоотой. Уг нь төрийн байгууллага тэвчиж болох зардлаа танаж, төсвөө хэмнэх ёстой. Гэтэл хамгийн түрүүд энгийн үйлчилгээний ажилчдаа халж байна гэж МҮЭХ-ны эрхзүйн албаны мэргэжилтэн М.Саранцацрал ярилаа.

Засгийн газраас төрийн байгууллагуудад шинээр хүн нэмж ажилд авахгүй байх. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын үед шинээр орон тоо үүсгэж ажилд оруулсан хүмүүсээ цомхотгох чиглэл өгсөн. Гэтэл энэ шийдвэр нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хуваалцах