Үйлчилгээний байгууллагуудын стандартын шаардлагын биелэлтийг шалгалаа
СБД-ийн Засаг даргын 2013 оны 399 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох улсын стандартын шаардлагын биелэлтийг шалгалаа.
Мэдээллийн алба

Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 453 зөрчил илрүүлснээс 30%-ийг газар дээр нь арилгуулж, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 12 нэр төрлийн 19 кг 125550 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 34 ААН, албан тушаалтан, иргэнд 9484,0 мян төгрөгийн торгууль ноогдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 36 албан шаардлага, гал түймрийн улсын байцаагчийн 6 тогтоол, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 4 акт үйлдэж, нийт 10 газрын үйл ажиллагааг түр зогсоолоо.