Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно

Энэ жил нэг сая жуулчин хүлээж авах урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс зочид буудал, жуулчны бааз, рестораны ажилчдад зориулсан “Олон улсын жуулчинд үзүүлэх үйлчилгээний стандарт” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно
Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно. Зураг: МҮОНРТ

Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно.

Энэ жил нэг сая жуулчин хүлээж авах урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс зочид буудал, жуулчны бааз, рестораны ажилчдад зориулсан “Олон улсын жуулчинд үзүүлэх үйлчилгээний стандарт” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээг ажлын байранд хэрхэн бүрдүүлэх, ажил олгогч болоод үйлчилгээний ажилтан алдаа гаргахгүй байхад юун дээр анхаарах ёстой зэрэг агуулгаар сургагч багш нар хичээл орж байна гэж "Эскперт хоспитал" компанийн Дэд захирал н.Нина ярилаа.

Mongolian National Radio · Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно

Сургалтад 26 байгууллагын 140 гаруй үйлчилгээний ажилтан болоод удирдлагын багт ажиллагсад хамрагдаж байна.

Мөн жуулчид ихтэй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай зэрэг аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл хамрагдаж байна.

Сургалт маргааш, нөгөөдөр үргэлжилнэ.

Хуваалцах