Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын ажил удаашралтай байна

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл өнөөдөр Төрийн ордонд болзсон цагтаа буюу 15:00 цагт боллоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын ажил удаашралтай байна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын ажил удаашралтай байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл өнөөдөр Төрийн ордонд болзсон цагтаа буюу 15:00 цагт боллоо. Гэвч энэхүү нээлттэй мэдээллийг Ерөнхий сайд удирдан явуулна гэж байсан нь ч худлаа болж, Шадар сайд Д.Тэрбишдагва яамдын дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нартай уулзлаа. Харин сайд нар энэ лхагва гарагт ажилдаа орох юм байна. Уулзалтын эхэнд Зам тээврийн салбарт хийгдэж байгаа ажлыг танилцлууллаа. 2013 онд 225 км төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 31 хувийн ажлын гүйцэтгэлтэй байгаа талаар тус салбарынхан мэдээллээ.

Мөн зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Тодруулбал, Дорнодыг нийслэлттэй холбох хатуу хучилттай замын явц 34,6 хувь, Хөвсгөл 19,6 хувь, Дундговь болон Өмнөговь 49,1 хувь, Дорноговь 74,2 хувь, Баянхонгор 97,8 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Харин Барилга хот байгуулалтын салбарт энэ жил “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 73 ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 53 ажлыг гүйцэтгээд байгаа талаар салбар хариуцсан албан тушаалтан хэллээ. Өвлийн бэлтгэл ажилд зориулж 8,7 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 431 ажилд 5,6 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.

Тэгвэл Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт “Чингис” бондыг хөрөнгөөр 253 тэрбум төгрөгийн санхүүжилтээр таван чиглэлийн ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажил дээр цаг хугацаа алдсаны улмаас ажил нь одоо болтол эхлээгүй байгаа талаар салбарын дэд сайд мэдээллээ. Мөн тэрбээр газар тариалангийн ургац ямар байдалтай байгаа талаар мэдээлсэн юм. “Хур бороо элбэг байгаа учраас шөнөдөө сэрүүвтэр хонох тохиолдол элбэг байна. Тиймээс улаанбуудай дээр дулааны хомсдол гарч байгаа” гэв. Харин Эрчим хүчний салбарт 93,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр арван ажил хийхээр төлөвлөсөн байна. Тэгвэл нийслэлд “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг барихаар төлөвлөсөн бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байгаа ажээ.

Түлхүүр үг:үйлдвэрхөдөө аж ахуйн салбарын ажил удаашралтай байна
Хуваалцах