Үйлдвэрийн ослын улмаас 51 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Өнгөрсөн онд үйлдвэрийн ослоор 84 хүн амиа алдаж, 51 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд үйлдвэрийн ослоор 84 хүн амиа алдаж, 51 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Улсын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөөр байгааг мэргэжлийн байгууллагууд мэдэгдлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөхгүй байгаа нь үйлдвэрийн осол нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгааг Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл мэндийн төвийн дарга н.Даваабат ингэж ярилаа.
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага Улаанбаатар хот дахь арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн ажилтай танилцахаар болсон байна.


















