Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллогын ажил Орхон аймгаас эхэллээ

Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллого”-ын ажил энэ сарын 13-21-ний өдөр Орхон аймагт хийгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллогын ажил Орхон аймгаас эхэллээ
Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллогын ажил Орхон аймгаас эхэллээ. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллого”-ын ажил энэ сарын 13-21-ний өдөр Орхон аймагт хийгдлээ. Аж үйлдвэрийн яамны ажлын хэсгээр ахлуулсан баг Орхон аймгийн боловсруулах үйлдвэрийн салбарын 140 гаруй үйлдвэрийн мэдээллийг Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санд бүртгэлээ. Үүнээс хүнсний 48 үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн 66, хүнд, барилгын материалын 26 үйлдвэр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн орон нутгийн бодлого төлөвлөгч нарт “Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан”-г ашиглах заавар, зөвлөмж өгөх сургалтыг зохион байгуулсан юм. “Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллого”-ын ажил Монгол Улсын бүх аймаг сум, дүүрэгт зохион байгуулагдана.

Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам

Хуваалцах