Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг эрчимжүүлнэ
Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг эрчимжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А-56 тушаалаар “Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, эрчимжүүлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд "Үйлдвэржилт: 21:100 " хөтөлбөрийн хэрэгжилтэд хөрөнгө оруулалтын асуудал чухал шаардлагатай байна. Тиймээс яам тус бүр саналаа ирүүлж нэгтгэж, танилцуулга бэлтгэн сайдын зөвлөлд болон Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэлийг ХХААХҮ-ийн дэд сайд, ажлын хэсгийн дарга Ж.Сауле өгсөн юм.

Хуваалцах