Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах 10 төрлийн зөвшөөрлийг нэг цэгээс олгож байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор "Дүнжингарав" худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах 10 төрлийн зөвшөөрлийг нэг цэгээс олгож байна
Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах 10 төрлийн зөвшөөрлийг нэг цэгээс олгож байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор "Дүнжингарав" худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Тус төвд иргэн аж ахуйн нэгжид 10 төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох дүүргийн үйлчилгээний цэг үйл ажиллагаагаа явуулж байна. "Дүнжингарав" худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээгээр өдөрт 30 гаруй иргэд үйлчлүүлдэг байна. Тухайлбал, Цахим тоглоомын газар, хүнсний дэлгүүр, зочид буудал, хоолны үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, зөвшөөрлөө сунгуулдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд иргэний үнэмлэх олгодог байна. Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээний тоог нэмэгдүүлэх аж.

Дашрамд дурдахад, төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажлын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Түүнчлэн иргэд тус төвөөс төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах, 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах, оршин суугаа харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Хуваалцах