Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэл үйлчилгээний 44 мэргэжлээр 1500 гаруй иргэн сургалтанд хамрагджээ

Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтад 2000 орчим иргэн хамрагдаад байна. Тодруулбал, үйлдвэр үйлчилгээний 44 мэргэжлээр 1500 гаруй, барилга уул уурхайн чиглэлд 27 мэргэжлээр 400 гаруй иргэн тус тус сургалтад хамрагджээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэл үйлчилгээний 44 мэргэжлээр 1500 гаруй иргэн сургалтанд хамрагджээ
Үйлдвэрлэл үйлчилгээний 44 мэргэжлээр 1500 гаруй иргэн сургалтанд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтад 2000 орчим иргэн хамрагдаад байна. Тодруулбал, үйлдвэр үйлчилгээний 44 мэргэжлээр 1500 гаруй, барилга уул уурхайн чиглэлд 27 мэргэжлээр 400 гаруй иргэн тус тус сургалтад хамрагджээ.
Эдгээрээс тал хувь нь мэргэжлийн дагуу зуучлагдан ажиллаж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 11.2-т заасны дагуу мэргэжлийн болон давтан сургалтад дараах иргэдийг үнэ төлбөргүй хамруулдаг юм байна. Үүнд:

  • Ажилгүй иргэн

  • Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн

  • Ажил олоход хүндрэлтэй иргэн

  • Сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд зэрэг орно.

2013 онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулсан мэргэжлийн сургалт явуулах эрх авах тендерт оролцож сургалт явуулах эрхээ авсан нийт 75 сургалтын байгууллага мэргэжлийн болон давтан сургалт явуулж байна.

Түлхүүр үг:нийслэлийн хөдөлмөрийн газар
Хуваалцах