Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү хийсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уг хуулийг дагаж өргөн мэдүүлэгдэж буй Нэмэгдсэн өртгийн албан татварт оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлсэн юм. Өөр асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг батлах санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдлаа.
Түүнчлэн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Тиймээс Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө. Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд Аж үйлдвэрийн яам тусдаа байгуулагдсанаас хойш аж үйлдвэрлэлийн салбарт авч хэрэгжүүлж буй хоёр дахь том ажил гэдгийг онцоллоо. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжих боломжийг бий болгож буй уг хуулийн төслийг батлахад хамтарч ажилласан ажлын хэсэг болон бусад гишүүдэд баяр хүргэсэн юм.


















