Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэлийн ослоор 13 хүн нас баржээ

Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж 13 хүн амь эрсдээд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан зургаан зүйл бүхий зөвлөмж гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэлийн ослоор 13 хүн нас баржээ
Үйлдвэрлэлийн ослоор 13 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 26 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн хувьд ч мөн яг ийм тооны осол гарч байсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар өнөөдөр зөвлөгөөн болсон юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулсан “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” зөвлөгөөнөөр хамгийн их ач холбогдол өгч байгаа сэдэв нь эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох асуудал байсан юм.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж 13 хүн амь эрсдээд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан зургаан зүйл бүхий зөвлөмж гаргасан байна.

Хуваалцах