Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд тэтгэмж олгоно
Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд Нийгмийн халамж болон нийгмийн даатгалын сангаас жилд 21 тэрбум төгрөг олгодог.
Мэдээллийн алба

Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд Нийгмийн халамж болон нийгмийн даатгалын сангаас жилд 21 тэрбум төгрөг олгодог. Энэ зардлыг бууруулъя гэвэл ослын нийгмийн даатгалын тогтолцоогоо сайжруулж, өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг салбарынхан онцоллоо. Яг одоо “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил, Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум болж байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан ярилаа.


















