Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв

Манай улсад жилд 600 орчим үйлдвэрлэлийн осол гардгаас дийлэнх нь уул уурхай, барилга, зам тээврийн салбарын ажилтан өртсөн судалгаа байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Манай улсад жилд 600 орчим үйлдвэрлэлийн осол гардгаас дийлэнх нь уул уурхай, барилга, зам тээврийн салбарын ажилтан өртсөн судалгаа байгаа юм. Хэрэв эдгээр салбарын ажил олгогч болон ажилтнууд хууль, дүрэм журмаа мөрдөж, аюулгүй байдлаа хангаж ажиллавал үүнийг бууруулах боломжтой гэж хяналтын байгууллагаас мэдээллээ. Уул уурхай, барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол, 2013 онд 100 орчим байсан бол, 2014 онд 120 болж өссөн байна. Ихэвчлэн, өндрөөс унах, техник технологийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг тухайн ажилтнаас, ажил олгогч, удирдлагын алдаанаас шалтгаалдаг байх юм. Тухайлбал, барилгын салбарт гарч байгаа ослын 88 хувьд нь хүний амь эрсэдсэн буюу осолд өртсөн зуун хүний 88 нь нас барсан байдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэхэд хаана хаанаа анхаарах хэрэгтэй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ярилаа.

Ингэж урьдчилан сэргийлж байж л үйлдвэрлэлийн ослыг гаргахгүй байж чадна гэж үзэж байна. Харин урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллага сургалт явуулах, хяналт шалгалтаа сайжруулах нь чухал. Тиймээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид болох сэтгүүлчдэд сургалт явуулж байна.

Хуваалцах