Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөгсдийн 31.9 хувь нь эмэгтэйчүүд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, 2 буюу 1.0 хувь нь хурц хордлого байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөгсдийн 31.9 хувь нь эмэгтэйчүүд
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөгсдийн 31.9 хувь нь эмэгтэйчүүд. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, 2 буюу 1.0 хувь нь хурц хордлого байна.

Энэ оны 3 дугаар улиралд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 65 бүртгэгдсэний 64 нь үйлдвэрлэлийн осол, 1 нь хурц хордлого байна. Үйлдвэрлэлийн ослын 189 тохиолдлоос 5 нь бүлэг осол байна. Эдгээр үйлдвэрлэлийн ослын 39.7 хувь нь унах, бүдрэх, хальтрах, 12.7 хувь нь эд зүйлд хавьчуулагдах, 9.5 хувь нь унаж буй эд зүйлд цохигдох шалтгааны улмаас гарсан осол эзэлж байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас осолдогчид 2016 оны эхний 9 сард 191 байгаагийн 99 буюу 51.8 хувь нь хүнд, 75 буюу 39.3 хувь нь хөнгөн хэлбэрээр гэмтэж, 17 буюу 8.9 хувь нь нас барсан байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод осолдогчдын 61 буюу 31.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 32.5 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 14.7 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 14.1 хувь нь мэргэжилтэн, 12.0 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 8.4 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэй, 8.4 хувь нь зэвсэгт хүчний ажил мэргэжилтэй, 5.8 хувь нь контор, үйлчилгээний ажилтан, 2.6 хувь нь менежер, 1.0 хувь нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 0.5 хувь нь ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна.

Хуваалцах