Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ойлголтгүй байна гэв

Хүнсний үйлдвэрүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар ойлголт мэдээлэл дутуу байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үзлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ойлголтгүй байна гэв
Үйлдвэрүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар ойлголтгүй байна гэв. Зураг: МҮОНРТ

Хүнсний үйлдвэрүүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар ойлголт мэдээлэл дутуу байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үзлээ. Өөрөөр хэлбэл, тус газраас хийсэн шалгалтаар ундаа, жүүсэнд хэрэглэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хиам, болон хатаасан төмсөнд хэрэглэсэн зөрчил илэрчээ. Тиймээс өнөөдөр аж ахуйн нэгж, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа.

Манай үйлдвэрүүд хүнсэнд хэрэглэдэг будаг, өтгөрүүлэгч, тогтворжуулагч, үнэр оруулагч гээд нийт 118 нэр төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэдэг байна. Хүнсэнд хэрэглэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнийг байгалийн болон химийн гаралтай гэж хоёр ангилдаг. Энэ бүтээгдэхүүнийг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан журам, нормын дагуу хэрэглэхгүй бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Л.Гэрэлмаагийн мэдээлэлд анхаарлаа хандуулъя.

Хуваалцах