Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Үйлийн гурван толгой" балетийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Үйлийн гурван толгой" балетийг тоглоно
"Үйлийн гурван толгой" балетийг тоглоно. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байсан. Тэгвэл ирэх бямба гарагт буюу энэ сарын наймны өдрийн 17:00 цагаас "Үйлийн гурван толгой" балетийг тоглох юм.

Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиолоос сэдэвлэн балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетийг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг.

Нансалмаад Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Цолмон, Юндэнд Б.Пүрэв-Очир, Хоролмаад Соёлын тэргүүний ажилтан Р.Байгальмаа, Балганд Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, худалдаачинд А.Билгүдэ тоглох юм.

Хуваалцах