Уильямын гэргий хэзээ хоёр дахь хүүхдээ төрүүлэх вэ
Кэмбрижийн гүн, түүний гэргий нар ирэх оны дөрөвдүгээр сард хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ гэж Кенсингтоны Ордон мэдээллээ. Кэйт хөл хүнд гэдгийг аль хэдийнэ зарлаад байсан ч амаржих хугацаа нь тодорхойгүй байсан юм.
Мэдээллийн алба

Кэмбрижийн гүн, түүний гэргий нар ирэх оны дөрөвдүгээр сард хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ гэж Кенсингтоны Ордон мэдээллээ. Кэйт хөл хүнд гэдгийг аль хэдийнэ зарлаад байсан ч амаржих хугацаа нь тодорхойгүй байсан юм. Ордны мэдэгдэлд дурдсанаар түүнд жирэмсний эхэн үеийн зарим нэг зовиур илэрч байгаа ч биеийн байдал нь сайжирч тогтмол байгаа аж. BBC-ийн мэдээлснээр өнгөрсөн оны долоодугаар сард төрсөн хунтайж Жоржийн дүү нь хаан ширээ залгамжлах дөрөв дэх үеийн хүн гэж явах юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/



















