"Ухаалаг автобус" төслийн туршилт ирэх сарын 24-нд дуусна
Нийслэлийн шугамын том оврын автобусуудад цахим төлбөр тооцоо хийх төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн шугамын том оврын автобусуудад цахим төлбөр тооцоо хийх төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна. Төхөөрөмжийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол, Солонгосын “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа юм.
Тэгвэл туршилтын хугацаа энэ сарын 24-нд дуусч албан ёсоор уг төсөл хэрэгжиж эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн иргэд ирэх баасан гарагаас эхлэн бэлэн мөнгөөр бус картын төлбөрөөр нийтийн тээврийн үйлчилгээг авч эхлэх нь ээ.


















