Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу “Mobilimb”

“Мобилимб” нэртэй нэгэн старт-ап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу “Mobilimb”
Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу “Mobilimb”. Зураг: МҮОНРТ

“Мобилимб” нэртэй нэгэн старт-ап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Роботжуулсан хурууг ухаалаг гар утсанд PZ-15320 гэх холболтын тусламжтайгаар суурилуулдаг. Гаднах хийц нь 3D принтерээр хэвлэн гаргасан хуванцар материалаас бүтсэн. Ухаалаг гар утсаараа Андройд болон Юнайти Эй-Пи-Ай сүлжээгээр холбогдон ажиллуулдаг. Үүгээр дамжуулан өөрийн хүссэн үйл хөдөлгөөн бүрийг программчлан хөгжүүлэх боломжтой гэжээ. Гар утсаа барьж байхад роботжуулсан хуруу гарандмассаж хийдэг. Мөн аливаа нэгэн тавцан дээр хэвтэж байхдаа өөрөө өөрийгөө чирж явах эсвэл хөндлөн босоо болон байрлалаа сольдог.

Ухаалаг гар утасны ухаалаг суурь ч гэж ойлгож болох юм. Хөгжүүлэгчид нь энэхүү бүтээлээ улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Цаашид яг ямар зориулалттайгаар бүтээж ашиглах талаараа дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн мэдээлсэн юм.

Хуваалцах