Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа
Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.


Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологийн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/


Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршилХугацааТөсөвт өртөг
2015 онд санхүүжих

1Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх2015280,0280,02Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж2015200,0200,03Сүлжээ сервер системийн нэгдсэн хяналт, удирдлага бий болгох2015140,0140,04Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх
2015-2016

200,0122,0Иргэдийн цахим нэг цонх бий болгох5Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем2015188,0188,0Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахДҮН1008,0930,0

Хуваалцах