Ухаалаг самбар суурилууллаа
“Ухаалаг сургууль гэдэг нь бүх зүйлийг өөрчилж үнэтэй зүйлийг хэрэглэх ёстой гэж ойлгож болохгүй. Харин багшийн хичээл заах хялбар орчинг бүрдүүлэх нь чухал" хэмээн Solid боловсролын төвийн захирал Lee Michael хэлжээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар дунд сургуульд Cолонгосын "Solid" боловсролын төвөөс дижитал үзгээр бичдэг ухаалаг самбарыг суурилууллаа.
“Ухаалаг сургууль гэдэг нь бүх зүйлийг өөрчилж үнэтэй зүйлийг хэрэглэх ёстой гэж ойлгож болохгүй. Харин багшийн хичээл заах хялбар орчинг бүрдүүлэх нь чухал" хэмээн Solid боловсролын төвийн захирал Lee Michael хэлжээ.
Энэ самбарыг сурах бичиг, дижитал үзэг, ухаалаг ширээтэй хослуулж ямар нэг асуудалгүйгээр ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хамгийн энгийн аргаар үр ашигтай орчинг бүрдүүлсэн бөгөөд өмнө бусад сургуульд суурилуулсан ухаалаг самбараас 2-3 дахин хямд өртөгтэй гэнэ.


















