Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ухаалаг цагдаа” цахим систем бий болжээ

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл, гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн өгсөн өргөдөл, гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернетийн орчинд хянах бололцоог хангах зорилгоо

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ухаалаг цагдаа” цахим систем бий болжээ
“Ухаалаг цагдаа” цахим систем бий болжээ. Зураг: МҮОНРТ

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл, гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн өгсөн өргөдөл, гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернетийн орчинд хянах бололцоог хангах зорилгоор "SMART POLICE" буюу “Ухаалаг Цагдаа” цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг шинээр ашиглалтад оруулжээ.

Энэхүү цахим системд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцээр өөрийн биеэр очиж өргөдөл, гомдол өгөх, шийдвэрлэлтийн явцыг хянахаас гадна интернетийн орчинд хаана байгаа газраасаа www.smartpolice.mn буюу “Ухаалаг цагдаа” вэб сайтаар дамжуулан хандах боломжтой аж.

Хуваалцах