Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ухаалаг төрийн зарчмыг танилцууллаа

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр мягмар гарагт төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнуудад “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухаалаг төрийн зарчмыг танилцууллаа
Ухаалаг төрийн зарчмыг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр мягмар гарагт төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнуудад “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ухаалаг төр нь судалгаанд суурилсан, үйлчлэхэд чиглэсэн, хууль дээдэлсэн гэх гурван суурь зарчимд тулгуурласан байх ёстойг онцлолоо. Сургалтын үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын “Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг хэрэгжүүлэх тухай” зөвлөмжийг тус тус дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ.

Хуваалцах