Ухаалаг утас, компьютерийн хэт их хэрэглээ хүүхдүүдийг “Дэлгэцийн дон”-той болгож байна
Ухаалаг утас болон компьютерийн хэрэглээ түгээмэл болсон энэ үед хүүхдүүд “Дэлгэцийн дон” гэх сэтгэцийн эмгэгээр өвчлөх тохиолдол нэмэгджээ.
Мэдээллийн алба

Ухаалаг утас болон компьютерийн хэрэглээ түгээмэл болсон энэ үед хүүхдүүд “Дэлгэцийн дон” гэх сэтгэцийн эмгэгээр өвчлөх тохиолдол нэмэгджээ. Дэлгэцийн дон гэдэг нь өдрийн бүх цагийг дэлгэцийн өмнө суухад зарцуулах эмгэг зан үйлийг хэлнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ ямар тоглоом хэдэн цаг тоглож байгааг нь хянах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхэддээ аль болох анхаарал халамж тавьж өөрт нь тулгамдсан асуудлын талаар ярилцаж хамт цагийг өнгөрөөж байх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.


















