“Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчидтэй уулзлаа
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчид ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.
Мэдээллийн алба

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчид ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.
Уулзалтад Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Сиоү Чев Күэк, хамтран ахлагч Женифер Гу, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Мэдээлэл харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэзаяа нар оролцов.
Энэ үеэр ҮСХ-нд хэрэгжиж буй төслийн өнөөгийн явц болон цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, Мэдээллийн систем боловсруулах ажил өндөр ач холбогдолтойг Дэлхийн Банкны зүгээс онцлон тэмдэглэн, системтэй холбогдох ажлуудыг цаашдаа анхаарч ажиллах тухай хоёр тал ярилцлаа.
Мөн 2020 оны Чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөний тухай өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


















