Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ

Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ
“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус байдлыг багасгах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл 2015-2020 онд хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний зардал багасч, Засгийн газрын үйл ажиллагаа, дэвшилтэт технологид оруулах хөрөнгө оруулалтыг өгөөж нэмэгдэнэ гэж тооцож байгаа аж. Мөн Төрийн лавлах үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ улам боловсронгуй, шуурхай, найдвартай болно хэмээн үзэж байгаа ажээ.

Хуваалцах