“Ухаарлаас мандсан нар” уран зураг, эсгий урлалын үзэсгэлэн болж байна
“Ухаарлаас мандсан нар” уран зураг, эсгий урлалын үзэсгэлэн болж байна. ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх албанаас “Ухаарлаас мандсан нар” хүмүүжигчдийн уран зураг, эсгий урлалын үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Мэдээллийн алба

Үзэсгэлэнгийн нээлтэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хууль зүйн ухааны доктор, дэд профессор Я.Цэлмэн оролцож, үг хэллээ. Тэрбээр “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа байгуулагдсанаас хойш эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэдийг чөлөөтэй сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх эрхээр хангаж ажиллах зөвлөмжийг холбогдох байгууллагад тогтмол хүргүүлж ирсэн.
Зөвлөмжийг биелүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага онцгой анхаар ажиллаж ирсний нэг үр дүн бол өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгуулагдаж үйл явдал юм. Үзэсгэлэнт тавьсан дээрх зургуудыг худалдан борлуулснаар өр төлбөртэй байгаа хүмүүсийг төлбөрөөс хасагдах, өр төлбөргүй бол өөрийн хэрэгцээнд хэрэглэх эсвэл ар гэрийнхэндээ илгээх зэрэг олон давуу талтай хэмээн онцолсон байна.
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас уран зураг, эсгий урлалын уралдааныг хорих байгууллагын хүмүүжигч нарын дунд зарлаж, нийт 250 гаруй уран бүтээл ирснээс шилдгийн шилдэг 100 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэжээ.