Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ҮХААЯ-тай 26 асуудлаар хамтран ажиллана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай 2014 онд хамтран ажиллах гэрээнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг үзэглэснээр Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13, Мал аж ахуй, ма

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮХААЯ-тай 26 асуудлаар хамтран ажиллана
ҮХААЯ-тай 26 асуудлаар хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай 2014 онд хамтран ажиллах гэрээнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг үзэглэснээр Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13, Мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр тав, газар тариалан, ургамал хамгааллын чиглэлээр найм, нийт 26 асуудлаар энэ онд хамтран ажиллах юм.

Өнгөрсөн онд МХЕГ нь ҮХААЯ-тай Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал хорио цээрийн чиглэлийн 13 асуудалд хамтран ажиллаж тус яамнаас гаргаж буй журам, заавар боловсруулах 12 ажлын хэсэгт ажилласан байна. Энэ үеэр МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх “Манай хоёр байгууллага олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ жилийн хийх ажлын төлөвлөгөө өнгөрсөн жилийнхээс нэг дахин нэмэгдэж байна. Бид зорилго нэгтэй хүмүүс. Тиймээс аливаа асуудалд хэн нэгнийгээ буруутгах нь чухал биш. Хамтран хэлэлцэж хамтын шийдвэр гаргах нь чухал” гэдгийг онцлов.

Түлхүүр үг:МХЕГ
Хуваалцах