Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ухань хотод сурдаг монгол оюутнууд коронавирусийн өвчлөлд өртөөгүй

Дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн коронавирустэй холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд тарсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухань хотод сурдаг монгол оюутнууд коронавирусийн өвчлөлд өртөөгүй
Ухань хотод сурдаг монгол оюутнууд коронавирусийн өвчлөлд өртөөгүй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн коронавирустэй холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбооноос өчигдөр мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт “фэйсбүүк”, “твиттер” гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 гаруй буюу ихэнх оюутан эх орондоо очсон байсан. Харин коранавирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар зорчсон байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том зургаан сургуульд 30 гаруй монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй.

Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-тай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалъя” гэжээ.

Хуваалцах