Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ухань хотын иргэдэд 300 тонн малын мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлалаа

Тусламжийн зүйлсийг Хубэй муж руу нэгдсэн журмаар зөөвөрлөн хүргэх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухань хотын иргэдэд 300 тонн малын мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлалаа
Ухань хотын иргэдэд 300 тонн малын мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Шинэ хэлбэрийн коронавирусний халдварын эсрэг “тэмцэл” БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод эрчимтэй явагдаж байгаа. Энэ цаг үед ӨМӨЗО-оос энэ сарын 11-нд Ухань хотын ард иргэдийн хэрэглээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүн, малын мах хандивласан талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлажээ.

Дээрх тусламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол, Хөлөнбуйр, Улаан хад, Хөх хот зэрэг газраас цуглуулжээ. Тусламжийн зүйлсийг Хубэй муж руу нэгдсэн журмаар зөөвөрлөн хүргэх аж.

Хуваалцах