Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үхэлтэй нүүр тулсан тамирчин мөнгөн медаль хүртэв

Гавлын яс, хавирга, нугалам зэрэг олон тооны яс нь хугарч мэргэжлийн тамирчны ирээдүйг бүрхэг болгосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхэлтэй нүүр тулсан тамирчин мөнгөн медаль хүртэв
Үхэлтэй нүүр тулсан тамирчин мөнгөн медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тамирчин Колби Стивенсон 2016 онд автомашины аймшигт ослын дараа амьд үлдэх азтай хувь тавилан тохиожээ.

Түүнийг амьд үлдэнэ гэдэгт олон хүн эргэлзэж байсан ч бидний хэлдгээр “Ус уух хувь” тохиож амьд үлдсэн.

Гавлын яс, хавирга, нугалам зэрэг олон тооны яс нь хугарч мэргэжлийн тамирчны ирээдүйг бүрхэг болгосон юм.

Гайхалтай нь, Стивенсон эмнэлгээс гараад ердөө зургаан сарын дараа цанаар дахин гулгаж эхэлсэн. Үхэлтэй нүүр тулсан тэрбээр үүнээс зургаан жилийн дараа 24 настайдаа Бээжингийн олимпын наадмын фристайлын “Big Air” төрөлд мөнгөн медалийн тавцанд зогсов.

Хуваалцах