Үхэр боомоор өвчилсөн байж болзошгүй
Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг “Чандмань” хэмээх газар хоёр малчин өрхийн таван үхэр халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг “Чандмань” хэмээх газар хоёр малчин өрхийн таван үхэр халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн байна. Ингээд аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлэн үзэхэд боом өвчнийг үүсгэгч илэрчээ. Иймд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид дээж авч шинжилж эхэлжээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. ОБЕГ-аас мэдээлснээр сумын Засаг даргын захирамжаар тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.


















