“Үхэр хэдгэнэ” хүний аминд хүрсэн байж болзошгүй гэв
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Шивэртийн голын ойролцоо төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хазуулсан 1 хүн нас барсан талаар бид мэдээллэсэн.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Шивэртийн голын ойролцоо төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хазуулсан 1 хүн нас барсан талаар бид мэдээллэсэн. Энэ нь “үхэр хэдгэнэ” гэх хэдгэний төрлийн амьтан байж болзошгүй талаар судалж байна.
Одоогоор нас барсан иргэний задлан шинжилгээний хариу гараагүй учраас “амьтанд хазуулж нас барсан” гэж дүгнэх боломжгүй талаар албаныхан мэдэгдэж байна. Гэхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 2 хүн болон, тус суманд амьтанд хазуулсан бусад иргэдийн хэлснээр “үхэр хэдгэнэ” байж болзошгүй гэж үзэн, мэргэжилтнүүд дээж авч шинжилгээ хийж байгаа юм. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахаас тодруулсныг сонсгоё.


















