Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үхрийн мах 430 төгрөгөөр буурчээ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7685 төгрөгийн үнэтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхрийн мах 430 төгрөгөөр буурчээ
Үхрийн мах 430 төгрөгөөр буурчээ. Зураг: МҮОНРТ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7685 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 4.2 хувиар буюу 430 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 65 төгрөг, хонины цул мах 0.8 хувиар буюу 60 төгрөгөөр тус тус буурсан байна. Судалгаагаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

Үхрийн мах I II III IV V VI VII VIII IX X XI XII 2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280 2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465 2015 7415 7565 7810 8080 8145 8445 8020* Хонины мах I II III IV V VI VII VIII IX X XI XII 2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245 2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940 2015 5860 6140 6735 7460 7555 7455 6650*

Хуваалцах