Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үхрийн мах 810 төгрөгөөр буурчээ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна.

НС
Нийслэлийн статистикийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхрийн мах 810 төгрөгөөр буурчээ
Үхрийн мах 810 төгрөгөөр буурчээ. Зураг: МҮОНРТ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 9.0 хувиар буюу 810 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.1 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 3.5 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Хуваалцах